RISS 학술연구정보서비스

검색

인기 검색어

    다국어 입력

    http://chineseinput.net/에서 pinyin(병음)방식으로 중국어를 변환할 수 있습니다.

    변환된 중국어를 복사하여 사용하시면 됩니다.

    예시)
    • 中文 을 입력하시려면 zhongwen을 입력하시고 space를누르시면됩니다.
    • 北京 을 입력하시려면 beijing을 입력하시고 space를 누르시면 됩니다.
    닫기

    14세기 후반 동아시아의 국제정세와 북원과 고려의 관계

    한글로보기

    https://www.riss.kr/link?id=T12322128

    • 0

      상세조회
    • 0

      다운로드
    서지정보 열기
    • 내보내기
    • 내책장담기
    • 공유하기
    • 오류접수
    인용문이 복사되었습니다.

    부가정보

    다국어 초록 (Multilingual Abstract) kakao i 다국어 번역

    Мин улсын цэрэгт нийслэл Дайду хотоо алдаж, умар зүгт шилжсэн 1368-1388 оны үеийн Юань улсыг Умард Юань хэмээн нэрлэдэг билээ. Умард Юаний үе бол Нанхиад газар хэн ноёрхох нь хараахан тодорхой болоогүй, олон улсын байдал хэрхэн хувирахыг баттай хэлэхэд бэрх шилжилтийн чанартай үе байв.

    Умард Юань-Корёгийн харилцааг Конминъ вангийн үе (1352-1374), Ү вангийн үе (1374-1388) гэсэн 2 хэсэгт ангилан үзэж болно. Конминъ вангийн үед Юань улс болон Мин улс харилцан тэмцэлдэн буй үеийг ашиглан Корё улс бие даасан байдлаа бэхжүүлэх бодлого явуулах болов. 1369 онд Конминъ вангийн засаг захиргаа Юань улстай албан ёсны харилцаагаа тасалж, Мин улстай “алба барьж, өргөмжлөл хүртэх харилцаа” тогтоов. Түүгээр ч үл барам Умард Юань улсын нутаг дэвсгэрт халдан довтлох зэргээр дайсагнах хандлага гаргах болжээ. Конминъ вангийн авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ нь маш гэнэтийн бөгөөд түргэдсэн шийдвэр байлаа. Тэгсэн хэрнээ Конминъ ван нь Умард Юаньтай харилцаагаа бүрэн тасалж чадалгүй, Мин, Умард Юаний аль алинтай нь харилцах хоёр талт харилцаа тогтоосон байна.

    1372 оны үед Умард Юань нь Монгол нутагт халдан довтолсон Мингийн цэргийг бутцохиж, дотоод улс төрийн байдлаа тогтвортой болгосныхоо дараа Корё улсын талаарх дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлэв. Гэвч Конминъ ван Мин улсын талыг тууштай баримталсаар байсан тул Корёг аргадан татах бодлого нь амжилт олсонгүй.

    Нөгөө талаар Мин улс 1371 оноос Ляодунд нэвтэрснээр Корё, Мингийн харилцаанд өөрчлөлт гарч эхлэв. Ляодунг эзэмших үндэс суурь нь бэхжихийн хамтаар Мин улс Корёд дарамт шахалт үзүүлэх болов. Ийнхүү муудаж эхэлсэн Корё, Мингийн харилцаа 1374 онд Мингийн элч алагдсан хэрэг гэх мэт шалтгааны улмаас улам хурцдан хэдэн жил тасалдахаас өөр аргагүйд хүрчээ.

    Конминъ ванг залгамжилсан Ү вангийн үеэс Умард Юань, Корёгийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч эхлэв. Корё нь гагц Мин улстай харилцаагаа хадгалах бус, нэг хэсэг харилцаа тасраад байсан Умард Юаньтай ч бас харилцаагаа сэргээхийг оролдов. Гэвч энэхүү оролдлого нь эсрэг талынхны ширүүн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас түмэн бэрхшээлийг туулсны эцэст сая биелэлээ олсон байна.

    Умард Юаньтай харилцаагаа сэргээсэн явдал бол Конминъ вангийн хэт нэг талыг барьсан дипломат бодлогыг засч залруулахын зэрэгцээ, Мин улсыг хазаарлан барих гэсэн Умард Юань, Корёгийн бодит шаардлагаас үүдэн гарсан, тухайн үеийн Зүүн Ази дахь хүчний тэнцвэртэй байдлыг хадгалах оролдлогын шууд үр дүн байв. Энэхүү оролдлого нь амжилт олж, 1377 оны 2-р сард Умард Юань Ү ванг Корёгийн вангаар өргөмжлөн баталснаар 1369 оноос хойш тасраад байсан “алба барьж, өргөмжлөл хүртэх харилцаа” дахин тогтов. Ийнхүү Умард Юань Корёд ивээлээ хайрласанд Корё улс сая Умард Юаний Сюаньгуан хэмээх оны цолыг хэрэглэх болов.

    Нөгөө талаар Ү ванг сууринд суусан цагаас эхлэн Корё улс Умард Юаньтай харилцаагаа сэргээх бодлого баримтлахын хамтаар Мин улстай ч бас харилцаагаа хэвийн болгож, Ү ванг Корёгийн ван хэмээн батламжлуулахын тулд цөхрөлтгүй чармайж байв. Эцсийн дүнд Умард Юаньтай тогтоосон харилцаагаа ашиглан Мин улсад дарамт үзүүлснээр Мин улсаар Ү ванг Корёгийн ван хэмээн хүлээн зөвшөөрүүлжээ. Гэсэн хэдий ч Корёг урьдын адил Умард Юаньтай далдуур харилцсаар байна гэсэн Мин улсын хардлага хийгээд асар их хэмжээний алба татвар шаардсаны улмаас Корё, Мингийн харилцаа бүрэн хэвийн болж чадахгүй байв.

    Ингэлээ гээд Корё нь Умард Юаний гол зорилт болох Мин улсын эсрэг хамтарсан байлдааны ажиллагаа явуулах саналыг ч бас хүлээж аваагүй юм. Өөрөөр хэлбэл Корё улс Умард Юань, Мин гэсэн хоёр хүчирхэг улсын аль нэгэнд нь хэтэрхий хэлбийсэн бодлого явуулалгүйгээр, хоёр улстай хоёулантай нь харилцаа тогтоон, хүчний тэнцвэртэй байдлыг хадгалахын хамтаар бодит ашиг олохыг эрмэлзэж байжээ.

    1387 онд Умард Юаний жанжин Нагачу Мин улсад бууж өгсөн нь түүнд түшиглэн умард хил хязгаарынхаа тогтвортой байдлыг хадгалж байсан Корё улсад сүрхий цохилт болов. Өөрөөр хэлбэл Нагачу бууж өгсний улмаас Ляодунгийн бүс нутаг дахь хүчний тэнцвэр алдагдахад хүрчээ. Энэ үеэс эхлэн Мин улсын зүгээс Корёд үзүүлэх дарамт урьдынхаас улам илүү болж, энэ нь улмаар газар нутгийн асуудал болж үргэлжилснээс үзэхэд цаашид Мин улс Корёд халдан түрэмгийлэх нь нэгэнт тодорхой болсон ажээ. Тиймээс Корёгийн хувьд Мин улсын халдан түрэмгийлэх бодлогыг хазаарлан тогтоох зайлшгүй шаардлага тулгарсан байна.

    Ү вангийн үед Мин улсын зүгээс шаардаж байсан асар их алба татвар нь Корёд ихээхэн дарамт болж байв. Гэвч Корё улс хэчнээн алба барьж, дээдэллээ гээд Мин улсын дарамт шахалт багасах нь бүү хэл улам ихэссээр байв. Тиймээс Мин улсад дургүйцэх явдал аажмаар газар авчээ. Мин улсын дарамт шахалтанд цэргийн хүчээр хариу барих бодлого баримтлагчид ч байсан агаад тэдний гол төлөөлөгчид бол Ү ван, жанжин Чхой Йөн нар байлаа. Тэд Мин улсад алба барьж, түүний хариуд найрамдалт харилцааг хадгалах гэсэн бодлогыг эсэргүүцэх болж, бүр эртнээс Мин улсад таагүй хандаж эхэлжээ. Яг энэ үед Мин улс Корёгийн нутагт Чхөллйөн харуулыг байгуулна хэмээн мэдэгдсэн байна.

    Тэгмэгц Ү ван, Чхой Йөн нар Ляодунг дайлахаар зориг шулуудав. Гэвч үүнийг дан гагц өөрсдийн хүчээр биелүүлэхэд бэрх тул Умард Юаньтай холбоолон, Мин улсыг хамтран довтлохоор тохиролцжээ. Өөрөөр хэлбэл Ляодунг байлдан эзлэх ажиллагаа Умард Юаньтай тохиролцсоны үндсэн дээр явагдах болжээ. Гэвч энэхүү төлөвлөгөө Корёгийн жанжин И Сөнге Амнок мөрний Үйхвадо арлын орчмоос цэргээ эргүүлснээр бүтэлгүй болов. Улмаар И Сөнге Чхой Йөнг баривчлан цөллөгт явуулж, Ү ванг ширээнээс нь огцруулан, түүний хөвгүүн Чхан-г ван өргөмжилжээ.

    Нөгөөтэйгүүр Умард Юаний Төгстөмөр хаан Мин улсын цэрэгт ялагдан дутаах замдаа хаан ширээнд санаархагчдад алагдсанаар Умард Юаний хүчин чадал ихэд доройтов. Ийм олон улсын нөхцөл байдалд Мингийн талыг тууштай баримталдаг И Сөнге Корёгийн төрийн эрх мэдлийг гартаа оруулснаар Монгол, Корёгийн харилцаа үндсэндээ төгсгөл болохоос өөр аргагүй болов.

    Чхой Йөн, Ү ван нарын толгойлсон Ляодунг эзлэх төлөвлөгөө нь Мин улсыг хазаарлан барих гэсэн Корё, Умард Юаний хамгийн сүүлчийн хамтарсан цэргийн ажиллагаа байсан гэж хэлж болно. Хэдийгээр энэхүү төлөвлөгөө бүтэлгүйтсэн боловч Зүүн Азийн цаашдын олон улсын харилцаанд үзүүлсэн нөлөө багагүй билээ. Юу юунаас илүүтэй И Сөнге Үйхвадо арлаас цэргээ эргүүлснээрээ өөрийн шинэ улсыг байгуулах гадаад үндэс сууриа тавьсан байна. Чжу Юаньчжан Чосөнъ улс байгуулагдсаныг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь И Сөнге Ляодун эзлэх төлөвлөгөөг эсэргүүцэн, цэргээ эргүүлсэн гавьяатай нь холбоотой юм.

    Монгол хаадын хүргэн бөгөөд Монголын эзэнт гүрний нэгэн гишүүн байсан Корё улс нь Монголтой салшгүй нягт харилцаатай байсныг Умард Юань, Корёгийн 20-иод жилийн харилцаа тодорхой харуулав. Мин улсын байр сууринаас үзвэл хожим Монгол улс дахин хүчирхэгжих цагт түүний холбоотон болох хамгийн их магадлалтай, тийм хандлагыг Ляодунг эзлэх төлөвлөгөөгөөрөө дамжуулан бодитойгоор харуулсан Корё хэмээх улс мөхөх ёстой байсан агаад мөхдөггүй юм гэхэд дор хаяж тэрхүү улсын эрх баригчид солигдох ёстой байв. Мин улсын энэхүү санаархал И Сөнге Чосөнъ улсыг байгуулснаар биелэлээ олсон билээ.

    Нанхиад газарт оршин тогтнож байсан төр улсуудаас хавьгүй удаан хугацаанд төр улсаа хадгалсаар ирсэн Корё улс мөхсөн шалтгаан нь нэн түрүүнд Юаний улс төрийн оролцооны үед Корё Зүүн Азийн олон улсын харилцаанд гүнзгий оролцож байсантай холбоотой юм. Түүгээр ч үл барам Умард Юаньтай эцсээ хүртэл найрсаг харилцаагаа хадгалсаар байсан нь Корё улс мөхөх нэгэн хүчин зүйл болжээ. Юань, Корёгийн харилцаа нь 100 гаруй жилийн турш маш ойр нягт байсан учир тийм ч амархан өөрчлөгдөх боломжгүй байв. Тэдний хооронд нанхиад газар оршиж байсан бусад төр улсуудад тохиолдож байгаагүй ихээхэн хэмжээний хүн хүч, эд материалын харилцаа явагдаж байжээ. Ялангуяа хоёр орны хаан угсааныхны хооронд үе дамжиж ирсэн худ ургийн харилцаа нь тийм ч амархан хувирах зүйл биш байв. Тиймээс Корё нь Умард Юаньтай харилцаагаа бүрэн тасалж чадахгүй, Мин, Умард Юаний аль алинд нь тэлээлсэн (хоёр талт) харилцаа тогтоосон агаад Умард Юань, Корёг хоорондоо холбоолохоос хамгийн их сэрэмжилж байсан Мин улс анхнаасаа л алба татвар шаардах, хааж боох бодлого явуулж, үүнийгээ Корёд дарамт үзүүлэх хэрэгсэл болгосон юм. Үүний эсрэг Корё нь Умард Юань, Мингийн хооронд хүчний тэнцвэрийг барьж, Мин улсын дарамтаас зайлсхийхийг оролдож байв.

    Мин улс байгуулагдсанаас хойш 20 гаруй жил оршин тогтносон Умард Юань нь тухайн үеийн Зүүн Азийн олон улсын байдалд шууд болон шууд бусаар ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Үнэн хэрэгтээ Мин, Корёгийн зөрчлийг улам өдөөсөн далд шалтгаан нь Умард Юань байсан гэж үзнэ. Умард Юань, Корёгийн харилцаа холбоо нь Мин, Корёгийн харилцааг муутгах хурдасгуурын үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар Мин улсыг хазаарлан барих гэсэн Умард Юань, Корёгийн оролдлого нь Ляодунг эзлэх цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн бөгөөд И Сөнге үүнийг ашиглан төрийн эрхийг атгасан билээ. Тиймээс Умард Юань, Корёгийн харилцаа нь Солонгосын хойгт төр улс солигдоход нөлөөлсөн гэж үзэж болох агаад эндээс хоёр орны харилцааны түүхэн ач холбогдол хэр их болохыг мэдэж болно.
    번역하기

    ...

    더보기

    국문 초록 (Abstract) kakao i 다국어 번역

    명군에게 수도를 잃고 북쪽으로 물러난 1368-1388년 사이 원을 '북원'이라 부른다. 북원 시기는 중원의 패권자가 확실하게 드러나지 않고 정세가 어떻게 변할지 확신하기 어려운 과도기적인 시기였다.

    북원과 고려 관계는 크게 '공민왕대 관계'와 '우왕대 관계'라는 두 시기로 분류가 가능하다. 공민왕대에는 원과 명이 각축을 벌이는 틈을 타 고려는 자주성을 강화시키는 정책을 펼쳐 나갔다. 1369년 공민왕 정권은 원과 관계를 단절하고, 명과 사대관계를 수립하였다. 뿐만 아니라 원 영토를 정벌하는 등 적대적인 태도를 보였다. 공민왕의 이러한 조치는 너무나 갑작스럽고 성급한 판단이었다. 그러면서도 공민왕은 사실상 북원과도 관계를 완전히 단절하지 못한 양단 관계를 맺었다.

    1372년을 전후한 시기에 북원은 몽골 땅에 침입한 명군을 격파시키고, 내정 안정을 회복하여 고려에 대한 외교활동도 활발히 하였다. 그러나 공민왕이 친명 정책을 고수하였기에 고려에 대한 회유정책이 실패하였다.

    한편 고려와 명과의 관계는 명이 1371년부터 요동에 세력을 미치자 달라지기 시작하였다. 요동 경영의 기반이 다져지면서 명은 차츰 고려에 위압적 태도를 취하였다. 이렇게 악화되기 시작한 고려와 명과의 관계는 1374년 명 사신살해 등 사건으로 말미암아 더욱 심해져 몇 년간 단절될 수밖에 없었다.

    공민왕을 계승한 우왕 대부터 고려와 북원 관계에 큰 변화가 있었다. 고려는 다만 명과 사대관계를 유지할 뿐만 아니라 한동안 국교가 단절된 북원과도 관계 재개를 시도하였다. 그러나 이러한 시도는 반대세력의 치열한 반대로 인하여 우여곡절 끝에 달성되었다.

    고려의 북원과의 관계 재개는 공민왕의 일방적인 외교정책을 수정하고 명을 견제하려는 북원과 고려의 실질적인 필요성에서 비롯된, 당시 동아시아 세력균형을 유지하려는 노력의 결과였다. 이 노력이 성공하여 우왕 3년 (1377) 2월에 북원이 우왕을 책봉해 줌으로써 공민왕 18년 이후 단절되었던 책봉-조공관계가 다시 성립되었다. 북원이 고려에 이와 같은 환심을 베푸니, 고려는 비로소 북원의 연호인 선광을 사용하였다.

    한편 우왕 즉위 초부터 고려는 북원과의 관계 재개를 추진하는 동시에 명과의 관계를 정상화하여 우왕 책봉을 받기 위하여 꾸준히 노력하였다. 결국 북원과의 사대관계를 이용하여 명을 압박함으로써 고려는 명으로부터 우왕의 책봉을 받았다. 그러면서도 불구하고 고려가 아직도 북원과 내통한다는 명나라의 의심 및 과다한 공물 요구로 인하여 고려와 명과의 관계가 완전히 정상화되지 못하였다.

    그러나 고려는 북원의 주목적인 명에 대한 공동작전 제안도 받아들이지 않았다. 즉 고려는 북원과 명이란 두 강대국 가운데 어느 한쪽으로 치우친 정책을 펼치지 않고 양국과 동시에 관계를 맺으면서 세력균형을 유지하여 실리를 도모하였다.

    1387년 나가추의 명나라 투항은 그에 의지해 북변의 안정을 유지하던 고려에게 막중한 타격을 주었다. 즉 이 투항으로 인하여 요동지역에서 세력균형이 무너졌다. 이때부터 명의 고려에 대한 압박이 이전보다 더 강경해지고, 아울러 영토 문제로 이어진 사실로 보면 차후의 고려에 대한 명의 침략적인 태도가 분명해졌다. 따라서 고려 입장에서는 명나라의 침략적인 정책을 미연에 견제할 필요가 절실히 요구되었다.

    우왕대 명이 고려에 공물로 요구한 수량은 고려에 큰 부담을 주었다. 그러나 고려가 아무리 조공을 바치고 섬겨도 명나라 압박이 줄어들기는커녕 더욱 더 심해졌다. 따라서 조야에서 반명 감정이 차츰 쌓였다. 명나라 압박에 군사력으로 대처하자는 정책을 고수하는 인물들도 있었으며 그 중의 대표인물은 우왕과 최영이었다. 그들은 조공으로 평화를 사는 화평 정책에 반대하였으며, 명에 대한 반감도 일찍부터 갖기 시작하였다. 때 마침 명나라에서 철령위 설치에 대하여 알렸다.

    결국 우왕과 최영은 요동정벌을 단행하기로 결심하였다. 다만 이 정벌은 독자적으로 단행하기 어려우므로 북원과 연합하여 명을 협공하기로 약속하였다. 즉 고려의 요동 정벌은 북원과의 타협으로 이루어졌다. 그러나 요동정벌은 이성계의 위화도 회군으로 인하여 좌절되었다. 이성계는 그 이후 최영을 유배 보내고 우왕을 폐위하였으며, 우왕의 아들 창(昌)을 옹립하였다.

    한편 명군에게 패배당한 투구스테무르칸이 피살됨으로써 북원 세력이 극히 쇠약해졌다. 이러한 국제 상황에서 친명정책을 철저히 취하는 이성계가 고려 정국의 주도권을 장악했으므로 고려와 몽골 관계는 사실상 막을 내릴 수밖에 없었다.

    최영과 우왕이 주도한 요동정벌은 명나라를 견제하려는 고려와 북원의 최후의 공동작전이었다고 하겠다. 비록 이 정벌은 실패로 끝났지만 그 이후의 동아시아 국제질서에 미친 영향이 크다. 무엇보다도 이성계는 위화도 회군을 명분으로 새로운 왕조를 세울 대외적 기초를 닦았다. 주원장이 조선건국을 순순히 승인한 이유는 이성계가 요동 정벌에 반대하여 회군한 공로 때문이었다.

    몽골황실의 부마이자 몽골제국의 일원이었던 고려가 몽골과 떼려야 떼기 어려운 깊은 관련을 가졌다는 사실을 북원과 고려 말 20여년의 관계가 보여주었다. 명나라 입장에서 볼 때 훗날 몽골이 다시 세력을 키울 경우 그와 동맹할 가능성이 가장 높고, 그러한 태도를 요동정벌을 통하여 실제로 보여준 고려라는 왕조가 멸망해야 하였으며, 그렇지 못할 경우 적어도 그 나라 통치자가 바뀌어야 하였다. 결국 이성계가 조선왕조를 건국함으로써 명나라의 의도가 이루어졌다.

    중원왕조보다 훨씬 오랫동안 국가를 유지한 고려왕조가 멸망한 이유는 무엇보다 원 간섭기 때 고려가 동아시아 국제관계에 깊이 참여하였다는 점이다. 더군다나 끝까지 북원과 교류하고 유대관계를 유지했다는 사실은 고려 멸망의 한 가지 요인이 되었다. 원과 고려의 관계는 100여 년간 매우 긴밀하였기 때문에 변하기 어려웠다. 그들 사이에 중원의 다른 왕조에서 보기 힘든 깊은 인적, 물적 교류가 이루어졌다. 특히 양국 왕실 간에 대대로 맺어진 혼인관계는 그리 쉽게 변할 것은 아니었다. 따라서 고려는 북원과 관계를 완전히 단절하지 못하고 명과 북원 사이에 양다리 걸친 관계를 유지하였고, 북원과 고려의 연합을 가장 경계했던 명나라가 처음부터 공물요구나 폐쇄정책을 고려를 압박하는 수단으로 삼았다. 이에 대하여 고려는 북원과 명 사이에서 세력균형을 잡으면서 명의 압박을 회피하고자 하였다.

    명 건국 이후 20년간 존재했던 북원은 당시 동아시아 국제질서에 직 · 간접적으로 커다란 영향을 미쳤다. 사실 명과 고려의 대립을 촉발시킨 잠재적인 원인은 북원이었다고 하겠다. 북원과 고려의 지속적인 교류가 명과 고려와의 관계를 악화시키는 촉진제 역할을 하였다. 더 나아가 명을 견제하려는 북원과 고려의 시도가 요동정벌을 단행하게 만들었으며 이성계는 이를 이용하여 정국의 주도권을 장악하였다. 따라서 북원과 고려 관계는 한반도 왕조교체에 직접적인 영향을 미쳤다는 주장도 가능하며 여기서 양국관계의 역사적 의미가 얼마나 큰가를 엿볼 수 있다.
    번역하기

    명군에게 수도를 잃고 북쪽으로 물러난 1368-1388년 사이 원을 '북원'이라 부른다. 북원 시기는 중원의 패권자가 확실하게 드러나지 않고 정세가 어떻게 변할지 확신하기 어려운 과도기적인 시...

    분석정보

    View

    상세정보조회

    0

    Usage

    원문다운로드

    0

    대출신청

    0

    복사신청

    0

    EDDS신청

    0

    동일 주제 내 활용도 TOP

    더보기

    주제

    연도별 연구동향

    연도별 활용동향

    연관논문

    연구자 네트워크맵

    공동연구자 (7)

    유사연구자 (20) 활용도상위20명

    이 자료와 함께 이용한 RISS 자료

    나만을 위한 추천자료

    해외이동버튼